
2026 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд төсөлд хамрагдсан иргэдэд мал худалдан авч, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Засаг даргын Орлогч Б.Сауле ахлуулсан ажлын хэсэг удирдан зохион байгуулж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Күннур, мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Хуандых нар ажиллаж, мал худалдан авах, хүлээлгэн өгөх үйл ажиллагааг холбогдох журмын дагуу хэрэгжүүллээ.
📌 АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН:
- 8 иргэн хамрагдсан.
- Нийт 64.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.
- 2026 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд малыг худалдан авч, иргэдэд хүлээлгэн өгсөн.
“Малжуулах” арга хэмжээ нь иргэдийг мал аж ахуй эрхлэх боломж, хөрөнгөөр дэмжихийн зэрэгцээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цаашид бие даан амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Төсөлд хамрагдсан иргэддээ мал сүргээ өсгөн үржүүлж, буян хишиг нь дэлгэрэн, өрхийн амьжиргаа нь дээшилж, ажил үйлс нь өөдрөг байхыг хүсэн ерөөе.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР