
Сумын нутаг дэвсгэрт зоогийн газар, хүнсний дэлгүүр ажиллуулдаг болон согтууруулах ундаа, тамхи худалдах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа төрлөөс хамааран холбогдох мэдэгдэл, зөвшөөрлөө цахимаар гаргаж, бүртгэлээ хийлгэнэ үү.
📌 1. Хүнсний дэлгүүр, зоогийн газар
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээлэл;
- Үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хаяг, холбоо барих мэдээлэл;
- Дотоод хяналтын журам.
📌 2. Тамхи худалдах зөвшөөрөл
- Зөвшөөрөл хүссэн албан бичиг, өргөдөл;
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;
- Стандартын хуудасны хуулбар;
- Галын аюулгүй байдлын дүгнэлт.
📌 3. Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх зөвшөөрөл
- Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
- Татварын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын холбогдох тодорхойлолт.
💻 ЦАХИМ ХАЯГ
👤 Иргэн: https://e-mongolia.mn/
🏢 Аж ахуйн нэгж: https://e-business.mn/
🚬 Тамхи худалдах зөвшөөрөл: https://license.mn/
Хүсэлт гаргахдаа тухайн үйлчилгээний цахим системд тавигдсан шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалттай танилцаж, баримт бичгээ бүрэн хавсаргана уу.
Цахимаар хүсэлт гаргахад хүндрэлтэй бол сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн С.Хуандых болон Мэдээлэл технологийн мэргэжлийн С.Еркинбек нарт хандаж мэдээлэл авна уу?