
Иргэд санал өгөхөд анхаарах алхамууд:
1. Вэб сайт руу орох: www.publicinvestment.gov.mn цахим хуудас руу хандан, баруун дээд буланд байрлах "Орон нутгийн төсөв" хэсгийг сонгоно.
2. Нэвтрэх: Цахим хуудасны "Энд дарж нэвтэрнэ үү" товчийг дарж, ДАН (DAN) танилт нэвтрэлтийн системээр (Банкны эрх эсвэл нэг удаагийн код ашиглан) өөрийн мэдээллээр нэвтэрнэ.
3. Зөвшөөрөл өгөх: Иргэний үнэмлэхийн мэдээлэл дамжуулах хүсэлтэд "Зөвшөөрөх" товчийг дарна.
4. Санал өгөх: Гарч ирсэн төслүүдийн жагсаалтаас өөрийн сум, аймаг, дүүрэгт хэрэгжих төслүүдийг шүүж харан, төсөл тус бүрийн ард байрлах "Дэмжиж байна" эсвэл "Дэмжихгүй байна" гэсэн сонголтыг дарж саналаа баталгаажуулна.
💡 Иргэн та Орон нутгийн хөгжилд өөрийн дуу хоолойг хүргэж, идэвхтэй оролцоорой.
Таны өгсөн санал бүр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, ил тод хуваарилахад чухал үүрэгтэй.