
✅Монголын төрт ёсны түүхэнд 1206 онд Их хуралдайгаар Тэмүжинг Чингис хаанд өргөмжилж, Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдлын 820 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой 2026 онд тохиож байна.
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон.
✅Энэхүү түүхэн ойг тохиолдуулан өвөг дээдсийнхээ түүхэн гавьяа, төрт ёсны уламжлал, үндэсний эв нэгдлээ эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ хэл бичиг, соёлын үнэт өвийг танин мэдэх, хамгаалан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бахархал — Бүтээлч сар” аяныг өрнүүлж байна.
✅ Монгол түмний төрт ёсны сүр хүч, үндэсний эв нэгдэл, уламжлалт өв соёл, бахархалт түүх үеийн үед мөнхөд бадартугай!
#МонголБахархал #БүтээлчСар #ӨвСоёл #ҮндэснийДархлаа #ТүүхээХүндэлье #ТусгаарТогтнол