
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн бахархалт энэ өдөр "Сансар" бүлгийн хүүхдүүдтэйгээ Үндэсний сур харвааны талбайд зочиллоо.
Бид МУ-ын дархан мэргэн Х.Оюунчимэгтэй уулзаж, үндэсний өв соёл, эрийн гурван наадмын нэг болох сурын харвааны талаар сонирхолтой мэдлэг мэдээлэл авснаас гадна Эрхэм мэргэнтэй дурсгалын зураг татууллаа.
Мөн үргэлжлүүлэн Монголын шагайн харвааны "Шонхор" клубт зочлон шагай харваж, өв уламжлалаасаа суралцсан юм.
Хүүхдүүдийг маань халуун дотноор хүлээн авч, шагайн харвааны талаар үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгч, үндэсний өв соёлоо танин мэдэхэд нь бодитой туслалцаа үзүүлсэн Монгол улсын хошой мэргэн Баярбат, Монгол улсын мэргэн Б.Алтанхуяг та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Биднийг клубтээ урин, дэмжлэг үзүүлсэн "Эрдэнэ-Их" ХХК-ийн захирал П.Сүхболд танд маш их баярлалаа.
Та бүхний хараа хурц, оноо мэргэн байх болтугай!
#БиднийНэгӨдөр ❤️
#Сансар бүлгийн ээлжийн багш, нийгмийн ажилтан Д. Пүрэвбат