
Хөдөөгийн боловсрол ”Багийн бага сургууль ” ирээдүйн дахин төлөвлөлт чуулганыг аймгийн Боловсролын Газар, аймаг, сумын удирдлагууд, ИТХ-тай хамтран 2026-06-р сард сургууль дээрээ 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулсан.
Чуулганд аймгийн Боловсролын Газрын дарга, удирдлагууд, мэргэжилтнүүд, аймгийн ИТХ, сумын удирдлагууд, аймгийн зөвлөх багш нарын төлөөлөл, Бүрэнтогтох сумын Бүрэнхаан Цэцэрлэг бага сургуулийн цогцолборын багш, ажилчид, Цэцэрлэг сумын Могойн бага сургуулийн багш, ажилчид, тус цогцолборын багш, ажилчид нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон арга хэмжээг анх удаа зохион байгуулж, бага сургуулиудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ бага сургуулиудын багш, ажилчдын урлаг, спортын наадмыг зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулсан. Чуулганаас багийн бага сургуулийн хөгжлийн 8 тунхаглалыг гаргасан.