
Төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах, төсвийн төлөвлөлтөд иргэд олон нийтийн саналыг тусгах, хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн нийт орлого, зарлага болон орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулж, иргэдийн саналыг сонсоно.
Хэлэлцүүлэг болох хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагт
Хэлэлцүүлэг болох газар: АИТХ-ын Иргэний танхим