
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Тухайлбал сумын төвийг үерийн уснаас хамгаалах зорилгоор 2610 метрийн үерийн далан, суваг, 4мва хүчин чадалтай уурын зуухны ажлууд хийгдэж байна.
Мөн цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд гэр хорооллын айл өрхийг хөнгөлөлттэй үнээр холбох ажлын хүрээнд 64 өрх хүсэлт ирүүлснээс 12 айлыг холболтыг хийсэн байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цэвэршүүлэх байгууламж шинээр барих ажлуудыг зохих журмын дагуу тендэр зарлаж шалгарсан компани төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж байна. Тус ажлуудын гүйцэтгэлийг хянаж газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг үзэж танилцахаар АЗДТГ-ын БОНХОБТХэлтсийн дарга М.Мөнхмаа холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Цогтцэций суманд ажиллаж байна. Цогтцэций сумын Цог-Өрнөх ОНӨААТҮГ-ын дарга Ц.Ард-Түмэн сумандаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч танилцууллаа.
Хөдөө сумдад ажиллаж амьдарч байгаа иргэдийг ая тухтай орчинд амьдрах боломжоор ханган аймаг орон нутгаас ийнхүү анхаарч шат дараатай ажлууд хийсээр байна.