
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/09, 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/08 дугаар тогтоолоор төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан.
Уг төслүүдийг аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тул сонирхсон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдыг төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлэхийг урьж байна.
Доорх холбоосоор бүрдүүлэх материалын жагсаалтыг татаж авна уу?
https://umnugovi-ipm-black-harborlight-3629.fly.dev/proje...
Ирүүлсэн мэдээллийг төслийн хэрэгжих боломж, хөрөнгө оруулалтын урьдчилсан хэрэгцээ, хувийн хэвшлийн оролцооны нөхцөлийг судлахад ашиглана. Энэхүү урьдчилсан санал авах ажиллагаа нь албан ёсны сонгон шалгаруулалт биш болно.
Хаяг: Нутгийн удирдлагын ордон, 1 давхар 105 тоот, Өмнөговь аймгийн “Төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНТҮГ
Утас: +976-70530013
Цахим шуудан: ipmo@omnogovi.gov.mn
Хамтын түншлэл — Хамтын хөгжил