
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ЗАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/08 дугаар тогтоолоор баталсан “Өмнөговь аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ын 1.3-т “Усан спорт цогцолборын барилга байгууламж барих” төслийг тусгасан байна.
Төслийн зорилго: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд олон улсын стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой усан спортын цогцолборыг хөгжүүлж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүүхэд, залуучуудын усан спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээний тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бий болгоход оршино.
Жич: Ирүүлсэн мэдээллийг төслийн хэрэгжих боломж, хөрөнгө оруулалтын урьдчилсан хэрэгцээ, хувийн хэвшлийн оролцооны нөхцөлийг судлахад ашиглана. Энэхүү урьдчилсан санал авах ажиллагаа нь албан ёсны сонгон шалгаруулалт биш болно.
Газрын байршил:
https://maps.app.goo.gl/7BtUPSsVK8KcjCxp7
Санал авах хугацаа: Хамтран ажиллах сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны саналаа 2026 оны 12-р сарын 04-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
• Урьдчилсан зарын дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор:
https://umnugovi-ipm-black-harborlight-3629.fly.dev/...
Хаяг: Нутгийн удирдлагын ордон, 1 давхар 105 тоот, Өмнөговь аймгийн “Төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНТҮГ
Утас: +976-70530013
Цахим шуудан: ipmo@omnogovi.gov.mn