
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ЗАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/08 дугаар тогтоолоор баталсан “Өмнөговь аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ын 1.2-т “Үндэсний (Нэйшнл) арена” байгуулах төслийг тусгасан байна.
Төслийн зорилго: Олон улсын стандартад нийцсэн, 2,000–2,500 үзэгчийн суудалтай, спорт, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зориулалттай “National Arena” цогцолборыг инженерийн дэд бүтэц, авто зогсоол, зам талбай, ногоон байгууламжийн хамт байгуулж, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихэд оршино.
Жич: Ирүүлсэн мэдээллийг төслийн хэрэгжих боломж, хөрөнгө оруулалтын урьдчилсан хэрэгцээ, хувийн хэвшлийн оролцооны нөхцөлийг судлахад ашиглана. Энэхүү урьдчилсан санал авах ажиллагаа нь албан ёсны сонгон шалгаруулалт биш болно.
Газрын байршил:
https://maps.app.goo.gl/YQuiHQvzABSmR5ia7
Санал авах хугацаа: Хамтран ажиллах сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны саналаа 2026 оны 12-р сарын 04-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
• Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор:
https://umnugovi-ipm-black-harborlight-3629.fly.dev/...
Хаяг: Нутгийн удирдлагын ордон, 1 давхар 105 тоот, Өмнөговь аймгийн “Төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНТҮГ
Утас: +976-70530013
Цахим шуудан: ipmo@omnogovi.gov.mn