
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ЗАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/08 дугаар тогтоолоор баталсан “Өмнөговь аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ын 1.1-т “10,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийг тусгасан байна.
Төслийн зорилго: Олон улсын болон үндэсний спорт, соёлын стандартад нийцсэн, дөрвөн улирлын турш ашиглах боломжтой цэнгэлдэх хүрээлэнгээр дамжуулан Үндэсний их баяр наадам, хөл бөмбөгийн тэмцээн, улс, бүс, олон улсын хэмжээний спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Ингэснээр иргэдийн спорт, соёл, амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдэж, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дэмжихийн зэрэгцээ аялал жуулчлал, соёл урлагийн салбарын хөгжил, ажлын байрны нэмэгдэл болон орон нутгийн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ.
Жич: Ирүүлсэн мэдээллийг төслийн хэрэгжих боломж, хөрөнгө оруулалтын урьдчилсан хэрэгцээ, хувийн хэвшлийн оролцооны нөхцөлийг судлахад ашиглана. Энэхүү урьдчилсан санал авах ажиллагаа нь албан ёсны сонгон шалгаруулалт биш болно.
Газрын байршил:
https://maps.app.goo.gl/BK1pXEvMox5ZiJPaA
Санал авах хугацаа: Хамтран ажиллах сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны саналаа 2026 оны 12-р сарын 04-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
• Урьдчилсан зарын дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор:
https://umnugovi-ipm-black-harborlight-3629.fly.dev/...
Хаяг: Нутгийн удирдлагын ордон, 1 давхар 105 тоот, Өмнөговь аймгийн “Төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНТҮГ
Утас: +976-70530013
Цахим шуудан: ipmo@omnogovi.gov.mn