
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуулиас сургууль, багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, суралцагчдын хөгжил, төлөвшлийг дэмжих зорилгоор “Хамтын оролцоо – Хүүхдийн хөгжил” сэдэвт эцэг эхийн нээлттэй хаалганы өдөрлөгийг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь хүүхдийн хөгжил, боловсролын төлөө сургууль, багш, эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Хүүхдийнхээ боловсрол, хөгжил, төлөвшлийн төлөө цаг зав гарган идэвхтэй оролцсон нийт эцэг эх, асран хамгаалагчид болон өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан багш, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ХАМТДАА НЭГДЬЕ!
Хамтын Оролцоо - Хүүхдийн Хөгжил