🔰 Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоог бууруулах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХАМГААЛАГЧ” аяныг хэрэгжүүлж байна.
📌 Аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа ерөнхий боловсролын сургуулиуд болон “Гэрэлт ирээдүй” МБС, “Сод” сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг хамрууллаа.
✅ Арга хэмжээний үеэр аяны зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төрийн албан хаагч, иргэд, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй нөлөөллийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, хүүхдийн аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.
ХҮҮХЭД БҮРИЙГ ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ХАМТЫН ҮҮРЭГ!