
“Суралцагч сум” арга хэмжээний хүрээнд байгаль орчинд ээлтэй төрийн албан хаагч, гэр бүл, иргэн, хүүхдийг төлөвшүүлэх, экологийн зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эх дэлхийдээ ээлтэй шилдэг сум” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах зөв дадлыг иргэдэд хэвшүүлэх, байгаль орчны боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлсэн сумдыг шалгаруулж, урамшуулах юм.