
Номгон сумын Хармагтай багийн иргэд, малчид байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, “Эко баг” болох зорилтын хүрээнд намрын мод тарилтын ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааг дэмжин Төрийн банкны Номгон тооцооны төвийн захирал Ц.Отгонтуяа 1000 ширхэг хайлаасны суулгац хандивласан бөгөөд тус суулгацыг өнөөдөр багийн иргэд, малчдын оролцоотойгоор тарьж байна.
Хармагтай багийн хамт олон 2026 оны 4 дүгээр сараас эхлэн мод тарих ажлыг хэрэгжүүлж, өнөөдрийн тарилтыг оролцуулан нийт 7000 гаруй модны суулгац тарьж байна.
🌱 Нутаг орноо ногооруулах үйлсэд идэвх санаачилгатай оролцож буй Хармагтай багийн иргэд, малчид болон модны суулгацаар дэмжлэг үзүүлсэн Төрийн банкны Номгон тооцооны төвийн хамт олонд талархал илэрхийлье.
🌳 НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА!