
Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ цүнхэнд амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн салфетка тогтмол байлгаж хэвшээрэй.Мөн хүүхдэдээ амны хаалтыг зөв хэрэглэх, гараа тогтмол угаах, шаардлагатай үед гар ариутгагч хэрэглэх талаар зааж зөвлөөрэй.
Томуу, томуу төст өвчний халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд хүүхдэдээ амны хаалтыг ам, хамрыг бүрэн таглаж зөв зүүх, бохирдсон болон чийгтэй болсон үед солих дадлыг хэвшүүлээрэй.Мөн хүүхдийнхээ цүнхэнд нөөц амны хаалт тогтмол байлгаж, хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэхгүй, зориулалтын хогийн саванд хаяхыг зөвлөж байна.
Томуу, томуу төст өвчний халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд анги танхимын цонхыг тогтмол нээж, цэвэр агаарын сэлгэлтийг хангаж хэвшээрэй. Ялангуяа хичээлийн завсарлагааны үеэр анги танхимд агаар сэлгэлт хийж, хүүхдүүдийн сурч боловсрох эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийг багш, сургуулийн ажилтнуудад зөвлөж байна.
Томуу, томуу төст өвчний халдварын тархалтыг бууруулахын тулд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ сургуульд нь явуулахын өмнө халуурсан эсэх, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарч хэвшээрэй.Хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сургуульд нь явуулахгүй, гэртээ амрааж, шаардлагатай үед эмчээс зөвлөгөө аваарай
Мөн хүүхдэдээ амны хаалтыг зөв хэрэглэх, гараа тогтмол угаах, шаардлагатай үед гар ариутгагч хэрэглэх талаар зааж зөвлөөрэй.
Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зөв дадлыг хамтдаа хэвшүүлье!.