
Аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаан энэ сарын 11-нд хуралдахтай холбоотойгоор ИТХ-ын хороод өнөөдөр цахимаар хуралдлаа. Үүнд:
Нутгийн удирдлага, цахим бодлогын хороогоор
1. Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай;
Төсөв, эдийн засгийн бодлогын хороогоор
1. Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай;
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хороогоор
1. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн тухай;
2. “Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай” аймгийн ИТХ-ын 2025 оны 10/10 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороогоор
1. Таван төрлийн малын үржлийн талаар баримтлах бодлого батлах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 14 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
3. 2026 онд ойгоос бэлтгэсэн модны гүйцэтгэл, 2027 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээ тогтоох тухай;
4. Хархорум хотын ундны усны хамгаалалтын бүс тогтоох тухай асуудал тус тус хэлэлцлээ. Хороодоос гаргасан санал дүгнэлтийг нэгтгэн, Хурлын хуралдаанаар танилцуулна.