
Монгол Улс 2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 17.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 46 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
🔹Энэ өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Тухайлбал,
▶️Чулуун нүүрсний экспорт 88.9 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36.9 хувиар;
▶️Зэсийн баяжмалын экспорт 2.13 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 15 хувиар;
▶️Төмрийн хүдрийн экспорт 7.45 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар тус тус өсчээ
🔹Мөн энэ оны эхний 10 сард нийт 3.71 мян.тонн ямааны самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар өссөн байна.


