
📌Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фужянь мужийн Шямэнь хотод зохион байгуулагдсан Азийн Шүүх шинжилгээний холбоо (AFSN)-ны 18 дахь удаагийн чуулга уулзалт, симпозиумд тус газраас Криминалистик, Шүүх анагаах ухааны шинжилгээний газар болон Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн алба хаагчид 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 06-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.
✅Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Дашзэвэг, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа З.Сүлдтэй хамтран “Зэрлэг ан амьтдыг зайнаас тандан судлах замаар хууль бусаар агнахаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд ханан илтгэл танилцуулсан бөгөөд уулзалт, симпозиумд 19 улс, бүс нутгийн 85 гишүүн байгууллагын төлөөлөл, шинжээч, судлаачид оролцон шүүх шинжилгээнд ашиглагдаж буй шинэ технологи, хиймэл оюун ухааны арга зүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, туршлага солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.