
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсээс “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗА ГЭЖ ХЭЛЬЕ” аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн сургуулийн орчмын хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, худалдаалалтын нөхцөл, гарал үүсэл, шошгын мэдээллийг шалгахын зэрэгцээ Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой хамтран дээж авч, лабораторийн шинжилгээ, тандалт судалгаа хийж, үр дүнд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.