
Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийг хамарсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 9 дэх аймагт үргэлжилж байна.
Энэхүү аяныг өнгөрсөн хугацаанд Дархан, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад зохион байгуулж, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлгийг тоосжилт өндөр уул уурхайн бүсийн ажил хөдөлмөр эрхлэгч1000 уурхайчны дунд явуулж, 50 гаруй сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлээд байна.
Харин энэ удаад Дорнод аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч, ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хууль тогтоомж, дүрэм журмын шинэчлэл, аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх онол, практик хосолсон сургалтыг явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүллээ.