
“ЭХ ОРОНЧ МОНГОЛ” СУРГАЛТ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД “МОНГОЛ ЦЭРГИЙН ДАЙЧИН УЛАМЖЛАЛ” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 49 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.3.7 дахь заалт, Батлан хамгаалах яамны 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газраас батлан хамгаалах зарим чиг үүргийг 2026 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд “Эх оронч Монгол” хөдөлгөөний өдөрлөг зохион байгуулагдлаа.
Тус хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалахын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ард иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, тэдэнд цэрэг-эх оронч үзэл, үндэсний бахархал, эх орноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор Монгол цэргийн музейн “Монгол цэргийн дайчин уламжлал” үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборт зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнгээр Монгол цэргийн түүхэн замнал, баатарлаг үйлс, дайчин уламжлал, эх оронч үзэл санааг олон нийтэд сурталчлан таниулж, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
#ЭхОрончМонгол
#МонголЦэргийнМузей
#МонголЦэргийнДайчинУламжлал
#ЦэрэгЭхОрончҮзэл
#ЭрдэнэтХот