
МУЗЕЙН “ХҮНДЭТ ДЭВТЭР”-Т АЛДАРШУУЛАВ
Монгол цэргийн музей нь 1966 онд Ардын Армийн музей нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн цэргийн түүх, соёлын өвийг цуглуулах, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан таниулах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Монгол цэргийн музей үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Ардын армийн музейн анхны нярав Д.Мэндсайханы музейн тулгын чулууг тавилцаж, барилга байгууламж, тоног төхөөрөмж, материаллаг бааз суурийг бүрдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх түүх, соёлын өвийг баяжуулахад оруулсан хөдөлмөр зүтгэл, хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол цэргийн музейн захирлын 2026 оны Б/54 дүгээр тушаалаар “МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг нь бичиж гэрчилгээ гардуулав.
Монгол цэргийн музейн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Мэндсайхан танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.