
“МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ НЭГЭН ЖАРАНД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЭЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛЭГДДЭГ "THE UB POSТ" СОНИНЫ “ART” БУЛАНД НИЙТЛЭГДЛЭЭ
🇲🇳Монгол Улсад тогтмол, хамгийн их хэвлэгддэг “The UB post" сонины “Art буюу Урлаг” буланд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Монгол цэргийн музейн 60 жилийн ойд зорилусан “Монгол цэргийн музей нэгэн жаранд” үзэсгэлэнгийн мэдээлэл хэвлэгдлээ.
✅“Монгол цэргийн музей нэгэн жаранд” үзэсгэлэн нь музейн түр үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нээлтээ хийлээ.
✅Тус музей нь 1966 онд Монголын Ардын Армийн музей нэртэйгээр үүсэн байгуулагдах эхлэл суурь тавигдсан бөгөөд эдүгээ 60 жилийн түүхэн замналыг туулж, цэргийн түүх, соёлын өвийг цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулж байна.
✅Үе үеийн музейчдийн хөдөлмөр бүтээл, музейн хөгжил, үйл ажиллагааны онцлогийг олон нийтэд таниулах зорилготой “Монгол цэргийн музей нэгэн жаранд” үзэсгэлэнг хоёр хэсэгтэйгээр дэглэн толилуулав. Үзэсгэлэнд гэрэл зураг, архивын баримт, дүрслэх урлагийн бүтээл, дурсгалын зүйлс болон музейн түүхтэй холбогдох материалыг дэглэн үзүүлжээ.
✅Тухайлбал: Музейн барилгын анхны панорам зураг, эскиз, барилгын макет, мөн 1996 онд музейн барилгыг ашиглалтад оруулах үед урласан уран бүтээлч Н.Сандагсүрэн, Д.Наранжав нарын хамтын бүтээл болох Чингис хаан, жанжин Д.Сүхбаатар нарын дүр бүхий шигтгэмэл буюу мозайк, музейн ерөнхий зураач Д.Батдоржийн бүтээсэн ханын рельефийг онцгойлон танилцууллаа.
✅Мөн музейн анхны эрхлэгч Монгол Улсын УГЗ Б.Равсал, музейн зураачид болох УГЗ Б.Дашням, Д.Батдорж, Ц.Монгол, Д.Баттулга нарын уран бүтээлийн дээжсээс дэглэлээ.
✅Үзэсгэлэнд Монгол Цэргийн музейн 60 жилийн түүхэнд зохион байгуулсан үзэсгэлэнгүүдийн плакат, танилцуулга материалын зэрэгцээ музейгээс эрхлэн гаргасан ном бүтээл, үзмэрийн каталог, 60 жилийн ойн медалион зэрэг хэвлэмэл бүтээлийг дэлгэн толилууллаа.
✅Монгол цэргийн түүх, цэрэг дайчдын алдар гавьяаг сурталчлах, батлан хамгаалах бодлого, зорилтыг олон нийтэд таниулахад музейн үе үеийн ажилтан, албан хаагчдын оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол цэргийн музейг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнасан нь музейн түүхэн дэх онцлох үйл явдал болсон.