
МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН
“МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ НЭГЭН ЖАРАНД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол цэргийн музейн түүхт 60 жилийн ойд зориулсан “Монгол цэргийн музей нэгэн жаранд” тусгай үзэсгэлэнгийн нээлт, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, ССАЖЗЯ-ны соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн, Чингис хаан Үндэсний музейн дэд захирал, ОУМЗ-ийн Монголын Үндэсний хорооны тэргүүн Д.Эрдмаа, Монгол цэргийн музейн захирал хурандаа Р.Эрдэнэбилэг, ЦДБЭЧ-ийн дарга, МУСГЗ, хурандаа Г.Золзаяа, БХЭШХ-ийн захирал, хурандаа Т.Мөнх-Оргил, БХТА-ын дарга, хурандаа Ж.Гантулга нар болон үе үеийн музейн удирдлага, ахмад ажилтанууд, албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, “Их засаг” их сургуулийн оюутан залуус оролцлоо.
Монгол цэргийн музейн 60 жилийн түүхэн замнал, үе үеийн музейчдийн хөдөлмөр бүтээл, байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн зарим албан хаагчид, ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө” хүндэт тэмдэгээр боловсролын ажилтан-тайлбарлагч Д.Содбилэгт, олон нийттэй харилцах ажилтан-тайлбарлагч Г.Алтанзул нарыг, БХЯ-ны “Жуух бичиг”-ээр сан хөмрөгийн эрхлэгч-арга зүйч Н.Энхманлай, жижүүр Д.Давааням нарыг, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид ялав” дурсгалын медалиар бодлого төлөвлөлт, маркетингийн албаны дарга Б.Азбаяр, Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч-тайлбарлагч дэд хурандаа Д.Амартайван, эрдэм шинжилгээ сан хөмрөгийн албаны дарга А.Ганганчимэг, бүртгэл мэдээллийн санч-музей судлаач Л.Гантөмөр, эрдэм шинжилгээний ажилтан-түүхч Ж.Одонтуяа, үзэсгэлэн дэглэлтийн куратор-график дизайнер С.Лхамсүрэн, жижүүр Ж.Адилбиш, Х.Магад нарыг, ССАЖЗЯ-ны “Жуух бичиг”-ээр лабораторын эрхлэгч-археологич Д.Наранбаатар, үзмэр харгалзагч Б.Даваадолгор нар тус тус шагнагдлаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн хөгжил, үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр сантехникийн слесарь, гадна талбайн үйлчлэгч Н.Баярхүү, хүний нөөцийн ажилтан, архив, бичиг хэргийн эрхлэгч, номын санч Б.Оюунцэцэг нарыг, Баянзүрх дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр сан хөмрөгийн эрхлэгч-арга зүйч Н.Энхманлай, үйлчлэгч Р.Бадамханд нарыг, “Өргөмжлөл”-өөр боловсролын ажилтан-тайлбарлагч Д.Содбилэгт, үзмэр харгалзагч Б.Чулуунцэцэг нарыг тус тус шагналаа.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр мөнгөн касс-нярав Б.Сувд-Эрдэнэ, Г.К.Жуковын дурсгалын музейн үзмэр харгалзагч Т.Отгон, жижүүр Х.Магад, Л.Идэрцог нарыг, БЗД-ийн Ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр аж ахуй, үйлчилгээ, аюулгүй байдлын албаны дарга, хөдөлмөр хамгааллын байцаагч Д.Дэжидмаа, жижүүр Б.Билэгсайхан нарыг шагнаж урамшууллаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны шагналаар жижүүр Л.Болдбаатар “Хүндэт тэмдэг”, Г.К.Жуковын дурсгалын музейн үзмэр харгалзагч Т.Отгон “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ.
Түүнчлэн ЗХЖШ-ын Ахмадын хороо, Батлан хамгаалахын Төв архив, ҮБХИС, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Барилга инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас ирсэн талархал, өргөмжлөл, дурсгалын зүйлийг ажилтан, алба хаагчдад гардууллаа.
Батлан хамгаалахын Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол цэргийн музейн үе үеийн захирлуудыг томилсон тухай тушаалын хуулбарыг захирлууд болон тэдний гэр бүлийн төлөөлөлд гардуулж, түүхэн баримтыг тус музейд хүндэтгэн хадгалж буйг онцоллоо. Түүхт ойд хандив, дэмжлэг үзүүлсэн үе үеийн музейн захирал, ерөнхий менежерүүд, ерөнхий нягтлан бодогчид, аж ахуй, үйлчилгээ, аюулгүй байдлын албаны дарга нар болон тэдний гэр бүлд талархал илэрхийлж, талархлын бичиг гардуулсан юм.
Ийнхүү Монгол цэргийн музейн түүхт 60 жилийн ой нь үе үеийн музейчдийн хөдөлмөр, бүтээл, хамтын зүтгэлийг хүндэтгэн дурсахын зэрэгцээ өнөөдөр ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрийг үнэлж, урамшуулсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа боллоо.
Монгол цэргийн музейн түүхт 60 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд уран бүтээлээрээ ая дууны мэндчилгээ өргөн барьсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Ардын дуу судлаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дуламсүрэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Гончиг нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
#Монгол_цэргийн_музей_60_жил
#МЦМ_Нэгэн_жаранд_гэрэл_зургийн_үзэсгэлэ