
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан залуу судлаачдын оюуны олимп гэгддэг “Хүрэлтогоот-2026” эрдэм шинжилгээний хуралын Биологи, хөдөө аж ахуйн салбар хуралдаанд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид амжилттай оролцож, шагналт байруудад шалгарлаа.
✔ Тус хуралд МЭЭШХ-ийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Давхарбаяр, удирдагч багш доктор, профессор Б.Баттөр нарын хамтран гүйцэтгэсэн “Дорнод Монголд шинээр бүртгэсэн иксод хачгууд: эзэн амьтны хүрээ, улирлын идэвхжил, хачигт илэрсэн халдварын үүсгэгчид” илтгэлээр тусгай байр эзэлж, ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит 5 сая төгрөгийн грант хүртэхээр боллоо.
✔ Мөн тус лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Золжаргал, удирдагч багш доктор, дэд профессор П.Мягмарсүрэн нарын хамтран гүйцэтгэсэн “Монгол орны муур, нохойд Toxoplasma gondii-ийн халдварыг молекул биологийн аргаар илрүүлсэн дүн” илтгэлээр тусгай байр эзэлж, доктор Я.Гэрэлчулууны нэрэмжит 2,5 сая төгрөгийн грант хүртэхээр боллоо.
Энэхүү амжилт нь хүрээлэнгийн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон нийтэд болон эрдэм шинжилгээний салбарынханд түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдын мэдлэг, ур чадвар, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.
Амжилттай оролцож, шагнал хүртсэн судлаачид болон тэдний эрдэм шинжилгээний удирдагч багш нарт халуун баяр хүргэж, цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!