
Төв аймгийн Засаг даргын санаачилгаар 2026-2027 оны хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын 14 сургуульд ажиллаж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын англи хэлний багш нарт чиг баримжаа олгох түргэвчилсэн сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь гадаад багш нарыг Монгол Улсын боловсролын тогтолцоо, эрх зүйн орчин, хөдөлмөрийн харилцаа, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, заах арга зүй, хүүхэд хамгаалал, багшийн мэргэжлийн ёс зүй, соёлын ялгаа болон ажлын байрны орчинтой холбоотой суурь мэдлэг, мэдээллээр хангаж, сургуулийн үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэв.
Тус сургалтад Архуст, Батсүмбэр, Баян, Баянжаргалан, Баянхангай, Баянчандмань, Жаргалант, Зуунмод сумын 1, 3, 4 дүгээр сургууль, Лүн, Сэргэлэн, Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, англи хэлний багш нар оролцож, гадаад багшийн ажлын зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, хамтын ажиллагаатай холбоотой мэдээлэл, туршлага солилцлоо.