
✅ Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмай хороо, Цус сэлбэлт, судлалын үндэсний төв хамтран Хүндэт донорын өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан таниулдаг уламжлалтай. Энэ удаагийн арга хэмжээгээр 10 болон түүнээс дээш тоогоор цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэсэн бахархам үйлст доноруудыг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, “Бахархал-10”, “Бахархал-20”, “Бахархал-30”, “Бахархал-40”, “Бахархал-50” болон Хүндэт, Хүрэл, Мөнгөн, Алтан донорын тэмдэг, үнэмлэх зэргийг гардуулсан юм.
📌 Мөн өдөрлөгөөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид сайн дураараа цусаа бэлэглэж, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, амь нас аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.