
Төв нутгийн малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөр, ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд худалдан борлуулах, харилцан туршлага судлах, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нэг сум – Нэг бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдааг “Спортын ордон”-д зохион байгуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 27 сумын 260 гаруй баялаг бүтээгчид өөрсдийн үйлдвэрлэсэн 147 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 суманд асар олгож, "Батламж" гардууллаа.
Үзэсгэлэн худалдаа маргааш буюу 11 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал үргэлжилнэ.