✅Багануур дүүргийн хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хөгжлийг дэмжих, тэдний өөрийгөө илэрхийлэх, илтгэх, мэтгэлцэх ур чадвар, шинжлэх ухаанч сэтгэлгээ, логик сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой “ОЮУНЛАГ ЛИГ”-ийн 2 дугаар улирлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
✅Нээлтийн үйл ажиллагааг Багануур дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр нээж, хүүхэд, өсвөр үеийнхэнд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “ОЮУНЛАГ ЛИГ”-ийн зохион байгуулалт, дүрэм журмыг оролцогчдод танилцуулж, тэмцээнд оролцох багуудын бүсийн хуваарилалтыг хийсэн бөгөөд оролцогч хүүхдүүдийн мэдлэг, хурд, сэтгэх чадварыг сорьсон Kahoot хөгжөөнт тоглоом зохион байгууллаа.
✅Ийнхүү хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг, ур чадвар, оюуны чадавхыг хөгжүүлэх “ОЮУНЛАГ ЛИГ”-ийн 2 дугаар улирал эхэлж, оролцогч хүүхдүүд мэдлэг, оюун ухаан, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөх юм.
Нийт багууддаа амжилт хүсье.