✅“Оюунлаг” лигийн хоёрдугаар улирлын хүрээнд лигийн амбассадор Б.Балжинням хамтран ажиллагч байгууллагуудын удирдлагын уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
✅Уулзалтад Лигийн зохион байгуулагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс гадна хамтран ажиллагч Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Багануурын Залуус ААТҮГ, ЕБС-иудын төлөөлөл, Дэлхийн зөн ОУБ Багануур ОНХ-ийн хөтөлбөрийн төлөөлөлүүд оролцсон ба лигийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалт, оролцогч талуудын үүрэг, оролцоо болон хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцож шийдэлд хүрсэн уулзалт болж өнгөрлөө.
✅Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж буй нийт багш, байгууллага, түншүүддээ талархал илэрхийлье!