
✅Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
✅Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, сургууль цэцэрлэгийн удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.
📌“ЦАХИМ ТЕХНОЛОГИОР ТҮҮЧЭЭЛЭГЧ БАГШ”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин сургуулийн англи хэлний багш Г.Туяасайхан
📌“НИЙСЛЭЛИЙН САЙН АРГА ЗҮЙГЭЭР ТҮҮЧЭЭЛЭГЧ БАГШ” -аар Нийслэлийн ерөнхий боловсролын “Боловсрол” сургуулийн хөгжмийн багш Ж.Одончимэг
Нийслэлийн ерөнхий боловсролын “Гүн Галуутай” сургуулийн дизайн технологи, зураг зүйн багш С.Тэргүүнбаяр
📌БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДВАРЛАГ АЖИЛТАН-аар Нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн номын санч Ч.Төгсбаяр нар шалгарлаа. БҮГДЭД НЬ БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ👏🏻👏🏻👏🏻