Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу олимпиадыг Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцан зохион байгуулдаг.
Олимпиадын ерөнхий хороо 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1️⃣ Олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний баримтлан ажиллах чиглэл
2️⃣ 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан Улсын болон Олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмж
3️⃣ 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулагдах олимпиадын хуваарийн хугацааг хэлэлцсэн.
Ерөнхий хорооны хурлын шийдвэрийг үндэслэн 2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, аймаг дүүрэг, нийслэл бүс, Улсын түвшинд зохион байгуулагдах олимпиадын хуваарийг эцэслэн тогтоохдоо аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд болон Боловсролын яамны саналыг тусган хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулснаар баталлаа.