
Багануур дүүргийн Прокурорын газартай хамтран “Хамгаалсан байгаль бидний ирээдүй” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 600 гаруй суралцагчдад “Хүрээлэн буй орчноо хамгаалцгаая” сэдэвт сургалт нөлөөллийн ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Сургалт нөлөөллийн ажлын хүрээнд Прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Б.Баттуяа “Бид байгаль дэлхийгээ өнөөдөр хайрлан хамгаалж чадвал маргаашийн үр хүүхдэдээ цэвэр ус, ногоон ой,ургамал, амьтантай амьд байгалиа өвлүүлэн үлдээнэ” утга агуулга бүхий сургалт мэдээллийг хийж, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн П.Цэрэнбадам Дүүрэгт хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдсэн тоглоомын талбайгаа хайр гамтай эзэмших талаар мэдээллийг хийж төгсгөлд нь “Цэвэр, аюулгүй тоглоомын талбайг хамтдаа бүтээцгээе” уриалга гаргалаа.
🌿💧🌲🐾
🌲 Ойгоо хамгаалъя,
💧 Усаа хамгаалъя,
🌱 Ургамлаа хамгаалъя,
🐾 Амьтнаа хамгаалъя