
Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж буй хоол зүйч, тогооч, туслах ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дүүргийн хэмжээнд хүүхдийн хоолны жишиг нэгдсэн цэсийг боловсруулан батлуулах, суралцагчдыг шим тэжээллэг, тэнцвэртэй хоолоор хангах, ажлын орчны эрүүл ахуй, стандартын хоол үйлдвэрлэлийн нэвтрүүлэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент, жишиг хоолны цэс боловсруулах сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын14-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад Дүүргийн Ерөнхий боловсролын 3 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 10 цэцэрлэгийн хоол зүйч, тогооч, нярав нийт 37 ажилтан оролцлоо.
• НХХААГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.Хулан – Сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолонд хэрэглэгдэх хүнсний түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлтэд тавигдах шаардлага,
• ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс худалдаа, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн С.Алтанзул – СӨБ, ЕБС-н нэгдсэн цэсний тухай ойлголт олгох, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох Tenger.gov.mn-с хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тухай сэдвээр тус тус мэдээлэл хүргэлээ.