
✅Багануур дүүргийн 288, 132 дугаар цэцэрлэг болон “Оюуны-Эрин” ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар байр нь түүхий нүүрс түлж халаалт авдаг бөгөөд энэ нь агаарын бохирдол үүсгэх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл болдог.
✅Иймд халаалтын эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй технологид шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөлөх зорилгоор “Газком” ХХК өөрийн хөрөнгөөр дээрх сургууль, цэцэрлэгүүдийн техникийн өрөөнд шаардлагатай шинэчлэл хийж, газан халаагуурт шилжих бүрэн боломж бүрдүүлэхээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байна.
✅Цаашид сургууль, цэцэрлэгийн төсөвт газан халаалтын урсгал зардлыг тусган шийдвэрлэснээр нүүрсний хэрэглээг бууруулж, утаа, агаарын бохирдлыг багасгах нөхцөл бүрдэх юм.
✅Энэхүү шийдэл нь боловсролын байгууллагуудын халаалтын нөхцөлийг сайжруулахаас гадна байгаль орчинд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон хотын хөгжлийн эхний алхмуудын нэг болох ач холбогдолтой.