
Уулзалтаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн орон нутгийн өмчийн эд хөрөнгийн урьдчилсан тоон мэдээлэл, үнийн дүн, өмчийн бүртгэл, ашиглалттай холбоотой мэдээллийг танилцуулж, тооллогын явцад илэрсэн илүүдэл, дутагдалтай, маргаантай болон бүртгэлгүй хөрөнгийн асуудлаар мэдээлэл солилцов.
Мөн улсын үзлэг, тооллогын үр дүнг нэгтгэн дүгнэх, илэрсэн зөрчил, асуудлыг тодорхойлох, өмчийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.