✅
Боловсрол сургуулийн хичээлийн 1, 2 дугаар байранд нийт 3299 суралцагч суралцаж, одоогийн барилгын хүчин чадлаас давсан ачаалалтай ажиллаж байна. Иймд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн байр барих шаардлага үүссэн бөгөөд уг ажил 2027 оны төсөвт тусгагдахаар болжээ.
✅Нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургуулийн бүх цонхыг шинэчилж, гадна орчны тохижилтын хүрээнд хөл бөмбөг, гар бөмбөг, элсний талбай, гүйлтийн зам, хашаа, гэрэлтүүлэг, явган болон бетон зам, камержуулалт, авто зам, зогсоол зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
✅Мөн суралцагчдын сурах орчныг сайжруулах хүрээнд 10 ангийн ширээ, сандлыг стандартад нийцүүлэн шинэчилжээ.
✅Дээрх ажлууд нь сургалтын орчныг сайжруулахын зэрэгцээ хүүхдүүдийн чөлөөт цаг, биеийн тамирын хичээлд ашиглах орчин нөхцөлийг нэмэгдүүлж, сургуулийн аюулгүй, хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд чиглэж байна.