Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Боловсролын ерөнхий хуульд тус тус үндэслэн “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл”-ийг баталлаа.
📚 Баталсан чиглэлд:
🔹 Суралцагчдад гэрийн даалгавар өгөхөд баримтлах зорилго, зарчим;
🔹 Гэрийн даалгаврыг төлөвлөх, боловсруулах, өгөхөд тавигдах шаардлага;
🔹 Гэрийн даалгаврын төрөл, хэлбэр;
🔹 Суралцагчийн нас, хөгжлийн онцлогт тохирсон ачаалал, хугацаа;
🔹 Гэрийн даалгаврын гүйцэтгэл, хэрэгжилтэд тавих шаардлага зэрэг асуудлыг тусгасан.
📌 Тус чиглэлийг 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ.