✅
Нийслэлийн хүүхдийн 193 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойрогт 1, 2, 3, 4, 5, 8, 9, 64, 70, 71, 72, 74, 78, 80, 82А (73), 84, 86, 92, 96, 102, 108 дугаар байр, Баялаг, Титэм, Мандал хотхон багтдаг.
✅Тус цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд цахим системээр 300 гаруй хүүхэд бүртгүүлснээс одоогоор 263 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
✅Хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд тус цэцэрлэг бүрэн камержуулалттай. Хүлээн авах хэсэг, анги танхим, унтлагын хэсэг болон гадна талбайг хянах нийт 47 камер бүрэн ажиллагаатай ажиллаж байна.
✅Мөн дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гадна тохижилтын ажил хийгдсэн.
✅Сургалтын тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом, хэрэглэгдэхүүн болон тохижилтыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
✅Тус цэцэрлэгийн тулгамдсан асуудлын нэг нь дээврийн засвар бөгөөд уг ажлын зураг төсөв боловсруулагдсан байна.