
Монгол орны байгаль, цаг уур, геологи, гидрогеологийн онцлог нөхцөл, усны нөөцийн жигд бус тархалт, уул уурхай болон хот байгуулалтын эрчимтэй хөгжил нь газрын доорх усны нөөц, чанарыг хамгаалах, инженер-геологийн эрсдэлийг үнэлэх, геологийн орчны өөрчлөлтийг хянах зэрэг асуудал улам бүр чухал болгож байна.
Энэ хүрээнд гидрогеологи, инженер геологи, геоэкологийн судалгаа нь шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна улс орны усны нөөц, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг хангахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Мөн уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой инженер геологи, геоэкологийн чиглэлээр ус, хөрсний харилцан үйлчлэл, хөрсний ангилал, геоморфологийн нөхцөл, тухайн нутаг дэвсгэрийн геологи, геоэкологийн иж бүрэн судалгаа зэрэг практик ач холбогдол бүхий асуудлыг хөндөн хэлэлцлээ.