
Өмнөговь аймаг орон нутагт анх удаа үнэт цаас буюу “БОНД” гаргасантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачилсан“Банкны тухай” болон “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг аймгийн Иргэний танхимд 2026.10.26-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Татварын газар, Өмнөговь аймаг дахь Монгол банк, арилжааны банкнуудын төлөөлөл болон иргэд оролцлоо.
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 21 дүгээр зүлийн 21.1.1-д нэмэлт өөрчлөлт орсноор орон нутгийн үнэт цаасны хүүгийн орлого татвараас чөлөөлөгдөж, татварын таатай орчин бүрдэх юм.
“Банкны тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т нэмэлт өөрчлөлт орсноор банкууд ямар нэг хязгаарлалтгүйгээр орон нутгийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болох юм.