
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арванхоёрдугаар хуралдаанд хэлэлцэх Өмнөговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 2027–2032 оны мастер төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, төлөвлөгөөний төсөлтэй танилцан санал солилцлоо.
Тус төлөвлөгөөг аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Эс Ай Си Эй” ХХК-ийн баг бүрэлдэхүүн боловсруулж МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ө.Амгалан ахлан ажиллаж байна. Мастер төлөвлөгөөний төсөлд аялал жуулчлалын дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах, жуулчдын зорин очих газруудыг холбосон маршрут, аяллын зохион байгуулалтыг хөгжүүлэх, Тэмээний баяр, Элсний баяр зэрэг эвент арга хэмжээг аялал жуулчлалын операторуудтай уялдуулан зохион байгуулж, дотоодын жуулчдыг татах чиглэлүүдийг тусгажээ.
Мөн маргааш аялал жуулчлал салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид, иргэдээс санал хүсэлтийг сонсох хэлэлцүүлэг 2026 оны 10 сарын 15-ны өдрийн 10:00 цагт Нутгийн удирдлагын ордны Соёмбо (0 давхар) танхимд болно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.