
Хуулийн төсөлд:
-Сууц, талбай бүрд давхардалгүй дугаар, QR код олгох
-Иргэд захиалах гэж буй барилга орон сууцаа нээлттэй шалгах
-Ирээдүйд бий болох өмчлөх эрхийг улсын бүртгэлээр хамгаалах
-Нэг сууцыг давхар худалдах эрсдэлийг бууруулах
-Барилгын компанийн барьцаа, өр төлбөрөөс шалтгаалан иргэд хохирох нөхцөлийг хязгаарлах
-Урьдчилан төлбөр төлсөн иргэдийн эрхийг баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр захиалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн сууц, талбайд барьцааны эрх үүсгэх эрсдэлийг бууруулж, иргэдийн өмчлөх эрхийг эрт үе шатнаас улсын бүртгэлээр хамгаалах эрх зүйн үндэс үүснэ.
Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн сууц, талбайд барьцааны эрх үүсгэх эрсдэлийг бууруулж, урьдчилан төлсөн төлбөр болон өмчлөх эрхийн баталгааг илүү найдвартай хангахаар тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ил тод байдал нэмэгдэж, иргэд орон сууцаа нээлттэй шалгах боломжтой болох юм.


