
Сумын ИТХ-ын Зөвлөл 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдлаа. Зөвлөлийн хурлаар сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж тогтлоо. Мөн хурлаас зохион байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ.
Зөвлөлийн хурлаас сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр танхимаар хуралдуулахаар товлосон бөгөөд тус хуралдаанаар "Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний тухай", "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, татамын ойжуулалт, ойн зурвас, ногоон байгууламж байгуулах газрын байршил тогтоох тухай", "Сэлэнгэ сумын 2026 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтсон. Мөн хурлаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төрийн байгууллагууд хамтран “ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ-ИРГЭДЭЭ СОНСЪЁ” арга хэмжээг 11 дүгээр сард зохион байгуулж бүх багуудад ажиллахаар шийдвэрлэлээ.