
Сумын ИТХ-ын ажлын хэсэг "Төрийн байгууллагуудын хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны байдалтай танилцах" удирдамжийн дагуу төрийн байгууллагуудад ажиллаж мэдээлэл сонсож, албан хаагчидтай уулзалт хийж байна. Ажлын хэсэг 11 дүгээр сарын 3, 4-ны өдрүүдэд сумын Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн "Ундраа" цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын ИТХ-ын дарга Х.Хүдэрчулуун, Засаг дарга А.Ганбагана нар багтсан бөгөөд удирдлагуудын зүгээс байгууллагуудад тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал сумын Ерөнхий боловсролын сургуульд сурагчийн 50 ширхэг ширээ, сандал, мөн урлагийн зааланд шаардлагатай байгаа 200 ширхэг сандал, Эрүүл мэндийн төвийн гал тогоонд шаардлагатай бага оврын тоног төхөөрөмж, албан хаагчдад 2 ширхэг нөүтбүүкийг хамтран ажиллагч байгууллагын дэмжлэгээр олгохоор шийдвэлэсэн. Ажлын хэсгээс байгууллагуудыг албан хаагчдынхаа нийгмийн асуудлын талаарх судалгааг нарийвчлан гаргах, нийгмийн баталгааны хөтөлбөрийг бодитой боловсруулж хэрэгжүүлэх, улмаар албан хаагчдын нийгмийн асуудлыг үргэлж сайжруулах тэдний орон нутагт тогтвор суурьшилтай, сэтгэл ханамжтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар зөвлөлөө. Ажлын хэсэг үргэлжлүүлэн "Зэд, хантай, бүтээлийн нуруу" Дархан газрын захиргаа болон Цаг уурын өртөө, сумын ЗДТГ-т ажиллах бөгөөд удирдамжийн дагуу ажилласан тайланг сумын ИТХ-ын Зөвлөлд танилцуулна.