
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын албан хаагчид 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Албан ажлын хэрэгцээнд хиймэл оюун ухаан, AI хэрэглэх боломж” сэдэвт сургалтад хамрагдлаа.
✅Тус сургалтаар хиймэл оюун ухааны технологийг албан ажлын өдөр тутмын хэрэгцээнд ашиглах боломж, түүний үр өгөөжийн талаар мэдлэг, мэдээлэл олгож, албан хаагчдын дижитал ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.