
Сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг эрдэм шинжилгээний үндэсний хурлыг багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих, судалгаанд суурилсан сургалтын ажиллагааг сайжруулах, сургалтын байгууллагын, дүүрэг, орон нутаг, үндэсний түвшинд харилцан туршлага хуваалцах "Өгөгдөл хиймэл оюуныг багшлахуй, суралцахуйд үр дүнтэй ашиглах нь" сэдвийн хүрээнд нэгдүгээр шатыг Шинэ сургуулийн хэмжээнд 2026.11.04-ний өдөр амжилттай зохион байгуулсан. Тус эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр шатанд 18 багш, 6 илтгэл хэлэлцүүлснээс "Хиймэл оюун ухааныг уран зохиолын хичээлийн асуулт даалгавар боловсруулахад ашиглах нь" сэдэвт илтгэлээр МХУЗ-ын багш С.Үүрийнтуяа ТЭРГҮҮН байр, "Хиймэл оюун ухаан ашиглан даалгавар боловсруулж сурагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх нь" сэдэвт илтгэлээр НУ-ны багш Н.Нарансоёл ахлагчтай багийн илтгэл ДЭД байрт тус тус шалгарлаа.