
2011 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь сумдын төрийн албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, спортын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн 2025 оны тэмцээний шилжин явах цомын эзэн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон энэ жилийн тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа амжилт хүсье.